Нийгэм

Тусгаарлах байрны төлбөрөө төлөхөөс татгалзсан иргэний нэрсийг зарлана. Дараа нь арга хэмжээ авна.

Тусгаарлах байрны төлбөрөө төлөхөөс татгалзсан иргэний нэрсийг зарлана.  Дараа нь арга хэмжээ  авна.
  Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан 370 гаруй хүнээс 2 хүн л төлбөрөө төлжээ.  Баянхангай амралтад тусгаарлагдсан ч тооцоогоо хийхгүй, улс хариуцах ёстой гэсэн тайлбарыг  мөн 13 хүн хийгээд байна.
Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: 
Төр үйлчилгээгээ үзүүлсэн учраас төлбөрөө авах нь зөв юм. Асуудал цаашид хүндэрвэл нэр устай нь зарлана.  Эдгээр хүмүүс бол Сэлэнгэ Дарханы иргэд байгаа.
Сэтгүүлч:  Хариуцлага тооцсон жишээ байна уу?
Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:
Баян-Өлгийгөөс ирсэн  эмэгтэй байгаа. 13 дахь хоног дээрээ хүний нэр дээр Улаанбаатар руу орохыг оролдсон. Тэр хүнийг Багабаянд байрлуулсан. Тэр хүнд арга хэмжээ авна. Тэр хүнийг нааш цааш нь зөөвөрлөж тээвэрлэсэн зэрэг зардлуудыг мөн гаргуулж авна.  
 Мөн зарим хүмүүсийн  паспортыг барьцаалж авчирсан байгаа. Иргэний бүртгэлийн  газар  албан тоот хүргүүлнэ.  Энэ хүмүүс төлбөрөө төлж барагдуулахгүй байна. Тийм учраас  паспортыг нь барьцаалсан. Паспортаа хаячихлаа гээд дахин гаргуулж авахыг оролдвол битгий өгөөрэй гээд овог нэр регистрийн дугаартай нь өгчихсөн. Энэ бол Баян-Өлгийд  байгаа олон хүмүүсийн асуудал. Уг нь бид  яаж ийж байгаад хооллож байна, байрлуулж байна. Идсэн хоолныхоо мөнгө, байрласан байрныхаа төлбөрийг л өгчих гэж байгаа. Өнөөдөр Солонгос 1 хоногийн 100 мянган  вонн гээд заралчихлаа. 190 мянган төгрөг, Тэнд 14 хоновол  явж өгнө. Гэтэл энд 50 мянган төгрөг.Тэрийг нь хоолонд нь байранд нь зарцуулж  байгаа.   Ийм зүйлүүд их байна. Бүртгэл сайн хийж байгаа. Дараа нь арга хэмжээ авна.                                          
            Сэжигтэй тохиолдлыг тусгаарлана гэдэг нь иргэн таны болоод цаашлаад гэр бүлийг чинь халдварт өвчнөөс хамгаалсан энгийн боловч хамгийн найдвартай арга юм. Энэ бүгдэд зардал гарна. Гэвч төр бүгдийг хариуцаж чадахгүй. Иймээс иргэн та өндөржүүлсэн бэлэн байдлын үед Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргээ ямар нэгэн тайлбар хийлгүй биелүүлэх хэрэгтэй юм.