Нийгэм

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 16. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 1. Даваа гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр.

Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.