Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 623 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байна

Нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 623 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байна

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өнгөрөгч 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний ээлжит /2020.12.06/ мэдээллийг танилцуулав.

 Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 19593 хүнд коронавирусийн шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Мөн И-март, Баянзүрх худалдааны төвийн ажилтнуудаас шинжилгээ авсан бөгөөд хариу хараахан гараагүй байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, И-март худалдааны төвийн 385 ажилтан, Баянзүрх худалдааны 336 ажилтнаас шинжилгээ авчээ.

Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 11-ээс хойш сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 Эхний ээлжинд үйл ажиллагааг эхлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан маргааш буюу 12 дугаар сарын 7-д Улсын Онцгой комиссд саналаа танилцуулна.

  Мөн нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 623 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Харин нийслэлийн зургаан дүүргийн 510 борлуулалтын цэгт 1524 тонн сайжруулсан түлш хүргэсэн бөгөөд түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажиллагаа хэвийн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.