Нийгэм

Цэргийн тангаргийг монгол бичгээр бичиж өрсөлдөв

Цэргийн тангаргийг монгол бичгээр бичиж өрсөлдөв
Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагын хүрээнд “covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг цаг наргүй, өндөр ачаалалтай гүйцэтгэж байгаа Орхон аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд 1000 ширхэг амны хаалт, 500 мянган төгрөгийн мөнгөн хандив өргөлөө. Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн “Цэрэг хүний ёсоор үргэлж дэмжиж, тусалж, ард талд бат найдвартай зогсдог та бүхэнд баярлалаа. Аймаг орон нутагтаа цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэхэд манлайлагч байгууллага нь манай цэргийн ангиуд юм” хэмээн онцолсон юм.

  Түүнчлэн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байнгын бие бүрэлдэхүүний дунд “Цэвэр монгол бичигтэн” уралдааныг зохион байгуулж явууллаа. Ингэхдээ Цэргийн тангаргийг монгол бичгээр хэрхэн цэвэр, уран бичих вэ гэдгээр өрсөлдсөн бөгөөд уралдаанд  30 гаруй офицер, ахлагч оролцож, бүтээлээ ирүүлсэн юм. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ахлах ахлагч Ч.Ганзам, дэд байрт дэд ахлагч У.Отгонзаяа, гутгаар байрт дэслэгч Ц.Ууганбаяр нар бусдыгаа манлайлан оролцлоо.

Ахлах дэслэгч Э.Ууган-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 110 дугаар анги)