Нийгэм

Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо

Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу эeрэг гарсан. 

Иймд сорьцыг Улаанбаатар хот руу явуулж, PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс  сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.