Нийгэм

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байна.
 
Тус хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, 2 улсын яллагч, бусад оролцогч 29 бөгөөд нийт 62 хэргийн оролцогч байгаа бөгөөд өмнө нь товлогдсон шүүх хуралдаан “Ковид-19” цар тахлын улмаас 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшилсон байсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгч нар “Ковид-19” цар тахлын улмаас тусгаарлалтанд байгаа гэх үндэслэлээр ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар