Нийгэм

“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч

“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч

Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн анхдагчид нь “Увертюра” хамтлаг билээ.

Хамтлагийн үүсгэн байгуулагч дуучин, Ж.Ганбаатарын  хүү 5 настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, химийн тарианд өвдсөн тухай мэдээлэл өчигдөр оройноос цацагдаж эхлэв.

Мэргэжил нэгт уран бүтээлчид хандивын аян эхлүүлж олон түмнийг нэгдэхийг уриаллаа.

Хүүгийнх нь эмчилгээний зардал 630 саяаас ч илүү юм байна. Монголчууд бид нэгдэж чаддаг. Та бүхнийгээ хандив тусламжийн гараа сунгаж 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.

Сэргэлэн цовоо Г.Очир-Эрдэнэ 5 настай. Бяцхан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулахад өөрийн хувь нэмрээ оруулж нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гайхамшигийг бүтээх үйлсэд манай хамт олон нэгдэж байна.