Завхан Улиастай суманд 72 цагийн тэг зогсолт хийхээр болов. Тус суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн тул уг арга хэмжээг авч буйг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос Улиастай суманд ирсэн дөрвөниргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэдний нэг нь гэрийн тусгаарлалт зөрчсөн аж.
Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр Улаанбаатар хотоос ирсэн иргэд нь 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Гэвч хотоос ирсэн иргэдийн нэг нь долоо хоног тусгаарлагдаж, ажиглалтын хугацааг зөрчжээ. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн ойрын хавьтлын 47 хүнийг тогтоосон байна.