Нийгэм

ТУУЛ ГОЛД БОХИР УС ЦУТГАЖ БАЙЖЭЭ

ТУУЛ ГОЛД БОХИР УС ЦУТГАЖ БАЙЖЭЭ
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны газар нутагт Туул гол руу бохир ус асгаад байна гэх мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Ди Ди Эм Ти” ХХК -нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа хөрсний ус шавхаж байгааг тогтоож зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ.