Нийгэм

Барилгын хогоо асгаад зугтсан иргэнийг олж, хогийг нь буцаан ачуулжээ

Барилгын хогоо асгаад зугтсан иргэнийг олж, хогийг нь буцаан ачуулжээ
Нийслэлд энэ сарын 11-ний орой 23.20 цагийн орчим нэгэн иргэн голын эрэгт барилгын хогоо хаяад зугтжээ. 30-90 УББ улсын дугаартай автомашиныг харсан иргэн экологийн цагдаатай хамтран тухайн машины эзнийг олж, хаясан хогийг нь буцаан ачуулсан байна.
Хог хаягдлын тухай хуулийн 43 дугаар зүйл (Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага), 43.2-т “Энэхүү хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заажээ.