Нийгэм

ТАВДУГААР САРД 5 ЧИГЛЭЛД 16 НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

ТАВДУГААР САРД 5 ЧИГЛЭЛД 16 НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс олон улсын хилээ нээхээр төлөвлөж буй. Гэхдээ цар тахал айл бүрт сүүдрээ тусгаж,  төр нь барьц алдаж буй энэ үед хилээ нээх нь эрсдэлтэй хэмээн олон нийт шүүмжлэх болов.

Нөгөөтээгүүр хилээ нээснээр элгээрээ хэвтэж байгаа эдийн засагт үр өгөөжөө өгч, уналтад орсон агаарын тээвэр, аялал жуучлалын салбарыг дахин хөл дээр нь босгох шаардлагатай хэмээн салбарын төлөөллүүд үзэж, бэлтгэлээ хангажээ.

Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэхээр болсныг Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдээлж байгаа юм. Тус яамнаас хилээ үе шаттайгаар нээж агаарын тээврийг сэргээх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж буй. Албаныхны хэлснээр цар тахлын хуулийн дагуу ЗТХЯ-аас УОК, ИНЕГ-тай хамтран тавдугаар сарын нислэгийн хуваарийг баталжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/, “МИАТ” ТӨХК-иас тавдугаар сарын нислэгийн хуваарийг гаргажээ.

 

                                 

                       "МИАТ" ТӨХК-иас СӨҮЛ, ТОКИО, Франкфурт руу нислэг үйлдэнэ.