Нийгэм

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ӨНӨӨДӨР 61 ГАДААД ИРГЭН МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ӨНӨӨДӨР 61 ГАДААД ИРГЭН МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Үүний дагуу өнөөдөр (2021.04.26) Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 72 зорчигч (монгол 11, гадаад 61) ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”,  “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг  тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.