Нийгэм

Би өглөөний 7 цагаас авхуулан холбогдох бүх газар луу залгасан. QR код бүхий зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа явуулсан. Одоо хүртэл хүсэлтийн хариугаа аваагүй.

Би өглөөний 7 цагаас авхуулан холбогдох бүх газар луу залгасан. QR код бүхий зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа явуулсан. Одоо хүртэл хүсэлтийн хариугаа аваагүй.
Хатуу хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, явганы болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан 2021 оны 4 сарын 23-нд мэдэгдсэн. 

Улам чангаруулсан хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэн 25-ны өдрөөс зөвшөөрөгдсөн салбарынхан заавал QR код авч замын хөдөлгөөнд оролцох ёстой болсон.QR код олгох ажлын хэсгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. 

Сайд Х.Нямбаатар "Ойролцоогоор 41мянга гаруй тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэгдсэн. Системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад QR код олгоно. Өөрөөр хэлбэл, өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR код олгогдоно" гэж дөрөвдүгээр сарын 25-нд мэдээлсэн.

Мөн тухайн өдрийн 21:00 цагаас smartcar.mn сайтад хандан QR код бүхий зөвшөөрлөө авах боломжтой гэсэн ч товлон зарласан цагт нь тухайн сайт гацаж, олон хүнийг бухимдуулсан. Шинээр код авахыг хүсэгчид QR@gov.mn хаяг руу цахим шуудангаар хүсэлтээ илгээснээр журмын дагуу асуудал хүлээлтгүй түргэн шуурхай шийдвэрлэгдэнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгж байгууллагууд хүсэлтийнхээ хариуг аваагүй хэвээр байна. 

 Цар тахлын нөхцөл байдлын үед үүссэн асуудлыг тухай бүрт шийдвэрлэх учиртай, салбар бүрээс төлөөлөл багтаасан УОК-ын Шуурхай штабаас QR код олголтын талаар мэдээллийг тодруулахад Автотээврийн үндэсний төвөөс асуухыг зөвлөв. Харин Автотээврийн үндэсний төв уг асуудлыг хариуцахгүй байгаа тул нийслэлийн Онцгой комиссоос лавлаарай гэсэн ч НОК нь Улсын Онцгой комиссоос тодруул гэлээ. Харин Улсын Онцгой комиссоос Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж буй учраас тус яамнаас асуухыг зөвлөсөн юм. Асуултуудынхаа хариултыг авна хэмээн найдаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандахад "Ажлын хэсгийг л сайд ахалж байгаа. Мэдээллүүд нь манайд байхгүй" гэх нь тэр.


Иргэд аж ахуй нэгж байгууллагууд 5-6 удаа хүсэлтээ явуулсан ч одоог хүртэл ямар ч хариу ирээгүй хэмээн Фэйсбүүк дэх  "НОК QR зөвшөөрөл" хэмээх группд постлосон байна. Түүгээр үл барам 324207, 18001200, 18001105, 119, 263554 гэсэн дугааруудлуу нэгээс нь нөгөөхийг нь дугаарыг авч олон иргэд QR codeтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх талаар залгасан ч нэг нэгнийхээ дугаарыг өгсөн байна. Иргэн Б өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл холбогдох бүх дугааруудаас асуухад иргэн Б-г өөрөө ирээд ажил, 3 өдөртөө хүлээж бай гэсэн хариулт өгчээ. Өнөөдрийг хүртэл тэрээр QR code авах хүсэлт нь ирээгүй гэлээ.  Иргэн Б аргаа баран зөвшөөрөл бүхий бичиг баримтаа үзүүлэн явсан ч цагдаа нар "та УОК шийдвэрийг зөрчлөө буцаад яв" хэмээн нэг ч газар явуулсангүй гэж ярьсан юм. Тэрээр иргэн Б бууз баншны үйлдвэрлэл явуулдаг бөгөөд мах хүнсний бүтээгдэхүүнээ авах, түгээлтээ хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Үүний улмаас үйл ажиллагаагаа хязгаарлуулаагүй байгууллагуудад олон асуудал үүсэж байгаа юм. Нэг жишээ татахад, хүнсний үйлдвэрлэл, хүнсний дэлгүүрүүдийн зөвшөөрөл гарахгүй удаж байгаагаас бараагаа татан авч чадахгүйд хүрч байна. Нөгөө талаар, хүргэж өгөх компанийн машин явж чадахгүйгээр болж хүний хадгалалтын горим алдагдахаас эхлээд чирэгдэл учирч байгаа юм.

Улаанбаатар хотод тав дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэм тогтоож буй. Өмнөх хугацааны мэдээлэл хангалттай их бий. Тухайн үед гарч байсан асуудлуудын алдаа, оноонд суурилан ажлаа яагаад чирэгдэлгүйгээр зохион байгуулж болохгүй байна вэ хэмээн иргэд олноороо бухимдаж байна.

Хөл хорио чангарснаас хойш гурав дахь өдөр нь боллоо. Энэ хугацаанд хэдэн машины эрхийг сэргээсэн, нийт хэдэн машинд шинээр код олгосон гэх зэргээр мэдээллээ ил болгож, QR кодтой холбоотой заавар зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага байна. Гэвч дуугарах хүн алга.