Нийгэм

ЭМЯ: 1356 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ

ЭМЯ: 1356 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ

Өчигдөр нийт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс нийслэлд 1190, орон нутагт 138, гадаад улсаас ирсэн 28 хүнээс халдвар илэрсэн байна. Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас баржээ.  Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642, нас барсан хүний тоо 110-д хүрээд байна. 

COVID-19-ИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ТУХАЙД:

  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 61  настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын  16-нд онош нь батлагдсан 73 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан  48 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан  64 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан   32 настай эмэгтэй 
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан  84 настай эмэгтэй нар  эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.