Нийгэм

ХААН БАНК технологийн чиглэлээр суралцаж буй ОЮУТНУУДАД зориулсан онлайн өдөрлөг зохион байгуулна

ХААН БАНК технологийн чиглэлээр суралцаж буй ОЮУТНУУДАД зориулсан онлайн өдөрлөг зохион байгуулна

Мэргэжлийн байгууллагад өөрийн суралцаж буй чиглэлийнхээ дагуу дадлага хийгээд цалин авах боломжтойг мэдэх үү? Банканд зөвхөн санхүүгийн салбарынхан ажилладаг уу? Дэлхий дахинаа юмс маш хурдтай өөрчлөгдөж, суралцахын зэрэгцээ өөртөө хөрөнгө оруулалт хийж, үүнийхээ төлөө цалин авах нь хэдийнэ түгээмэл ойлголтын нэг болжээ. Технологи болон мэдээллийн эрин бидний мэдэх уламжлалт ойлголтыг эвдэж, салбар бүрт мэдээллийн технологийн чадварлаг ажилтны оролцоог огцом нэмэгдүүлж орхив. Үүний нэг тод жишээ бол ХААН Банкны Төв оффисын нийт хүний нөөцийн 15 орчим хувийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эзэлж байна.

Үүнтэй холбогдуулан ХААН Банкнаас ирээдүйдээ хөрөнгө оруулж, ажлын карьераа одооноос амжилттай эхлүүлэхийг төлөвлөж буй хэн бүхэнд зориулсан танилцуулга уулзалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 5-р сарын 5-ны лхагва гарагт 11:00-13:30 цагийн хооронд цахим талбарт өрнөх бөгөөд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог. Мөн цаашид энэ чиглэлээр суралцахыг зорьж буй, өдөрлөгт оролцох сонирхолтой сурагчдад ч нээлттэй юм.

Онлайн өдөрлөгт оролцсоноор, ХААН Банкны Мэдээллийн технологийн газрын захирлууд болон шилдэг ажилтнуудтай танилцаж, ажлын орчинд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, банкны салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, хэтийн төлөв, чиг хандлагыг хэрхэн өөрчилж буй тухай сонирхолтой мэдээлллийг сонсож, санал бодлоо хуваалцах боломжтой. Цахим шилжилтийн нэгэн хэлхээ болсон эрхэм оюутан таныг урьж байна.

Өдөрлөгт оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.