Өчигдөр буюу 5 сарын 6-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын гарт амь насаа алдсан хүний цогцос олджээ.Тодруулбал, тус дүүргийн .. орон сууцанд оршин суух 33 настай эрэгтэй нь олон тооны хутганы шархтайгаар нас барсан байжээ. Талийгаачийн цээж, хэвлий, чих, гуя зэрэг газруудад нийт 76 удаа хутгалсан байсан ба энэ хэрэгт хохирогчийн төрсөн дүү 32 настай эрэгтэйг сэжиглэн, цагдаагийн баг бүрэлдэхүүн хайжээ.
Гэтэл хэргийн сэжигтэн амиа хорлосон байдалтай олдсон байна. Тэрээр Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны есөн давхраас үсэрч амь насаа хохироосон байхыг цагдаагийн алба хаагчид олсон аж.Сэжигтэн этгээд амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан нь хэргийн газраас олдсон байх ба уг гэрээслэлд 5 сарын 5-ны өдөр ахынхаа амь насыг хороосон тухайгаа дурдсан байжээ.
Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.