Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр/2021.05.21/ 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрч, 19:40 цагт газарджээ. Тус транзит нислэгээр 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кентавр, Мөнххустай зочид буудлуудад тусгаарласан аж.
Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол гэрээр 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тавдугаар сард хийгдэх үлдсэн тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг доорх зургаас харна уу.