ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн ААН-үүдээс шалтгаант бус нөхцөлөөр PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй байх зохицуулалт хийгдэж байна. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.
Сүүлийн 24 цагт 630 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 53100 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд таван хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 581, орон нутагт 49 тохиолдол илэрсэн байна.
Нас барсан таван хүний тухайд:
- Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 56 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 88 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 23-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
НИЙСЛЭЛД 939.951 ИРГЭН I ТУН, 590.874 ХҮН II ТУНДАА ХАМРАГДЖЭЭ
Мөн өчигдөр нийт 25084 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 939951 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 590874 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 890672, хоёрдугаар тунд 185066 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
- Сүхбаатар аймаг-15
- Төв аймаг-3
- Өвөрхангай аймаг-2
- Архангай аймаг-3
- Булган аймаг-14
- Говь-Алтай аймаг -4
- Завхан аймаг -2
- Увс аймаг -1 тохиолдол тус тус бүртгэгджээ.