Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.31) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨС:
-Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлана уу. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.
Өнгөрөгч 24 цагт 6026 хүнээ шинжилгээ авахад коронавируст халдварын 927 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 58349 болж байна. Мөн хугацаанд 4 хүн нас барж, нас баралт 276 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд ойрын хавьтал болон энгийн иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнүүдээс илэрч байна.
Бүртгэгдсэн тохиолдлыг задбалбал
- Улаанбаатар-829 (51.804)
- Орон нутаг-98 (5910)
Мөн хугацаанд 682 хүн эдгэрч, улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 50.436 боллоо.