
Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос /УОК/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.20) ээлжит мэдээллээ хийлээ.
УОК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.БАЯРХҮҮ:
Сүүлийн 24 цагт нийт хүнд шинжилгээ хийхэд 2400 хүнээс халдвар илэрч, 507 хүн эдгэрч, 11 хүн нас баржээ. Нийт батлагдсан тохиолдол 93 мянга 555 болж өссөн байна. Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1557 орон нутагт 843 бүртгэгдсэн. Нас барсан хүмүүсийн тухайд 58-93 насны хүмүүс бөгөөд архаг суурь өвчин болон зүрх судас артерын даралт уушгины хатгалгаа, олон эртний дутмагшил гэсэн хавсарсан оноштойгоор нас барлаа.