Нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний тарифыг шинэчилнэ

Өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний тарифыг шинэчилнэ
Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны VI зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсын 21 аймаг, нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн 223 төв ажиллаж, нийт хүн амын 70 хувь буюу 2,2 сая хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Ингэснээр Засгийн газрын эрүүл мэндийн нийт зардалд анхан шатны тусламж үйлчилгээний зардлын эзлэх хувь 2019 онд 12 хувь байсан бол 2023 онд 22 хувь болж өссөн байна.
Ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байхаар тусгасныг хэрэгжүүлэх үүрэг өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд ногдож байгаа. Түүнчлэн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхан шатанд онцгой анхаарч, Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхэд туслах нь өрхийн эрүүл мэндийн байгууллагын бас нэг үүрэг болох юмМанай улсын 103 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбар иргэний эрүүл мэндийг эмч, эмнэлэг хамгаална гэж үзсээр ирсэн тогтолцоог өөрчлөхөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль томоохон дэмжлэг болно” гэдгийг зөвөлгөөний үеэр онцолсон.  
Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой байгаа ч өрхөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхдийн өдрийн эмчилгээний багц буюу хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Түүчнлэн өрхийн эрүүл мэндийн төвийн тоног, төхөөрөмжийг сайжруулах зорилгоор 2024 онд нийт 9,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 5,1 тэрбум төгрөгийг шинээр барих барилгад зарцуулах зэрэг арга хэмжээнүүдийгзасгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэ үеэр  мэдээллээ