Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейгээс “Аяганы соёл” үзэсгэлэн дэлгэнэ.
Ил үзэсгэлэн нь бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, монголчуудын биедээ аягаа авч явдаг байсан ёс, уламжлал, өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах замаар иргэд олон нийтийг эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах зорилготой аж.
Алтайчуудад аяганы соёл хэрхэн дэлгэрсэн, түүнтэй холбогдох эд зүйлсийг бүртгэл үүсгэх, олон нийтийн хүртээл болгох, аймгийн ИТХ-аар баталсан “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд аяганы соёлоор дамжуулж хүртэж болох ач тусын тухай мэдээлэл өгөх, үзэсгэлэнгээр дамжуулж музейн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах тухай “Жангар” музейгээс мэдээллээ.
“Аяганы соёл” үзэсгэлэн нь аяга, аяганы уут мөн дагалдах хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа гэсэн хоёр хэсгээс бүрдэхээрээ онцлогтой болох бөгөөд үзэсгэлэнд аяганы уутны төрөл, аяганы төрөл, аяганы дагалдах хэрэгсэл, өвлөгдөж ирсэн аяга, аяганы хэрэгсэл дэлгэгдэх ажээ. Үзэсгэлэнд Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны ард иргэд, гар урлаачид оролцох бөгөөд энэ сарын 20-30-ны өдрүүдэд болох юм.