Нийгэм

"УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛЭЭ КРАШЛАЯ" ӨДӨРЛӨГ БОЛОВ

"УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛЭЭ КРАШЛАЯ" ӨДӨРЛӨГ БОЛОВ
Улс орон даяар өрнөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд "Уул уурхайн мэргэжлээ крашлая" өдөрлөг зохион байгуулав.
 
Өдөрлөгт Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 30 гаруй сурагч хамрагдсан ба Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хан-Алтай ресурсс” ХХК-ний уурхайн төслийн талбайд дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулжээ.
Хамрагдсан сурагчид уул уурхайн салбарын мэргэжилтэн болох сонирхолтой учир энэхүү өдөрлөгт хүсэл сонирхлынхоо дагуу хамрагдаж, мэргэжлийн онцлог, ажиллах орчин нөхцөл ямар байдаг талаар мэдээлэл авсан юм.
Ил уул уурхайн салбарын зочины аялалын зорилго нь хүүхэд залуучуудад цаашдын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, тухайн мэргэжлийн давуу тал, онцлогийг ойлгуулах, ирээдүйд үнэ цэнэтэй болох мэргэжил, чиглэлийг таниулахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгож, соёлыг төлөвшүүлэхэд зорилготой гэдгийг зохион байгуулагчид тэмдэглэн хэлэв.