Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 хэмм,  Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэмм, бусад нутгаар 21-26 хэмм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэмм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20,21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд ихэнх нутгаар сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмм хүйтнээс 1 хэмм дулаан, өдөртөө 13-18 хэмм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 хэмм, өдөртөө 28-33 хэмм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэмм, өдөртөө 18-23 хэмм дулаан байна.


ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР