Нийгэм

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН 639 ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН 639 ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

2024 оны нэгдүгээр улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалав. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,
  • Хулгайлах 368,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289,
  • Хүчиндэх 360,
  • Залилах 112,
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.