Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт өнөөдөр /2024.04.26/ өдөр болж байна.
Төсөл нь техникийн туслалцааны төсөл жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний, салбарын, орон нутгийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилтэд жендэрийн тэгш байдлын асуудлыг үр дүнтэй тусгах, үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын амьжиргааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Түүнчлэн уг төсөл нь Жендэрийн Үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй гурав дахь техникийн туслалцааны төсөл бөгөөд өмнөх хоёр төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд үндэслэн Монгол Улсын жендэрийн хөгжлийн ахиц, дэвшлийг илүү бататган, хөгжүүлэхэд чиглэгдэж буйгаараа илүү ач холбогдолтой төсөл юм.