Нийгэм

Үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж байна

Үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж байна

Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулах туршилтын төслийг Чингэлтэй дүүргийн 7, 12 хороо, Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р хороонд хэрэгжүүлж байна. Айл өрхүүд нэгдүгээр сараас хойш үнсийг ангилан ялгаж идэвхтэй оролцлоо.

Туршилт төслийн хүрээнд үнсээ ангилж тээвэрлүүлсэн айл өрхүүдэд таван шуудай үнс тутамд нэг шуудай сайжруулсан түлшийг урамшууллаар олгож эхэллээ. 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба