Нийгэм

ХҮҮХДЭЭ АСРАХ ХУГАЦААГ АЖИЛЛАСАН ЖИЛД ТООЦОН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

ХҮҮХДЭЭ АСРАХ ХУГАЦААГ АЖИЛЛАСАН ЖИЛД ТООЦОН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Засгийн газар тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа  Төрийн болон орон нутгийн өмч
ийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулжээ.
Тус журмын 2.3.7 дахь заалтад зөвхөн жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд тооцож байсан нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзжээ.
Иймд Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг “жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил /12 сар/ хүртэлх хугацаа” гэж өөрчлөн найруулахаар тогтжээ. Ингэснээр цэцэрлэг болон бүх шатны сургуулиудад багшилж, ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацааг ажилласан жилд тооцохоор болж буй аж.
Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авдаг байна.