Нийгэм

ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ХӨТӨЧГҮЙГЭЭР АВИРСАН МОНГОЛЫН ХОЁР УУЛЧИН ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ХӨТӨЧГҮЙГЭЭР АВИРСАН МОНГОЛЫН ХОЁР УУЛЧИН ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
Хүчилтөрөгчийн баггүй, шерпа буюу туслахгүйгээр Эверестийн оргилд гарах оролдлого хийж байсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар үндсэн авиралтаа эхлүүлснээс хоёр хоногийн дараа ор сураггүй алга болсон байна. Тэдэнтэй хамт явсан өөр нэг уулчин болох Д.Отгонхүүгийн бие муудсан тул багаасаа түрүүлэн бууж ирсэн байжээ. 
Энэ талаар хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компанийн шерпа "Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 2024.05.12-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсоныг мэпээлж байсан. Тэрээр “Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан. Өөрсдөө бие даан авиралтыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, авиралтын хугацаанд шерпа буюу туслах хөтөч авахаас татгалзсан” гэж мэдэгджээ. 




Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын Эверестийн оргилыг зорьсон авиралт дөрөвдүгээр сарын 5-наас зургаадугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүй, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр авирна гэдгээ мэдэгдэж байсан юм. Тиймээс үндсэн отгоос дээш бүх ачаагаа үүрч, бүх отгоо өөрсдөө барьж явахаар захиалга өгсөн байжээ.