Аймгийн Хүүхдийн зөвлөлөөс санаачлан “Хорт зуршилгүй ирээдүй” аяныг өрнүүлж байна.
Хүүхэд, хүүхдэдээ эерэг аргаар нөлөөлөх замаар Есөнбулаг сумын ерөнхий боловсролын бага, дунд ангийн сурагчдын эрүүл мэндэд анхааран, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, бага ангийн сурагчдад баталгаат, үнэн зөв мэдээллийг хүргэх, электрон тамхины хор уршгийг танин мэдүүлэх зорилгоор “Хорт зуршилгүй ирээдүй" аяныг өрнүүлж байгаа юм.
Аяныг өрнүүлж байгаа ймгийн хүүхдийн зөвлөлийнхөн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 3-6 дугаар ангийн сурагчдад тамхины хор уршиг, түүний үр нөлөө өөрт болон бусдад хэрхэн нөлөөлдөг талаар зөвлөмж мэдээлэл хүргэж байна. Аянд нэгдсэн хүүхдүүд бага наснаасаа зөв дадал зуршлыг бий болгох, найз нөхдөдөө эерэгээр нөлөөлөх, зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцож байгаа ажээ.