Нийгэм

1070 иргэнийг татан авах үеэр эрүүл мэндийн тандалт, хяналт хийлээ

1070 иргэнийг татан авах үеэр эрүүл мэндийн тандалт, хяналт хийлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 13-19-ний өдрүүдэд ОХУ, БНТУ, БНЭУ-аас монгол иргэдээ тусгай үүргийн нислэг болон газраар татан авах үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн асуумж бөглүүлэн хяналт тандалт хийж ажиллалаа. Асуумж, хяналт тандалтад тулгуурлан коронавируст халдварын сэжигтэй зорчигчдыг ангилан ХӨСҮТ-д шилжүүлэн, бусад зорчигчдыг ажиглах байруудад тусгаарлалтад шилжүүлэв.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор монгол иргэдийг татан авалт хийх үйл ажиллагаанд Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын таван улсын байцаагчийг нэмэлтээр ажиллуулан, нийт 393 зорчигчоос асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэг,  тандалт хийсэн байна. Мөн Буянт-Ухаа боомтоор ОХУ-аас ирсэн 340, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 179, нийт 519 зорчигчдод Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас эрүүл мэндийн хяналт тавьж ХӨСҮТ-д 27 иргэнийг шилжүүлжээ.

Түүнчлэн сарын 15, 16-ны өдрүүдэд НМХГ-аас 51 ТИР авто машины 51 жолоочид /30 монгол, 21 гадаад/ халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу хяналт тавин, 50 жолоочийг буцааж, 1 монгол жолоочийг 21 хоногийн хугацаатай тусгаарласан. 51 ТИР ачааны 929,1 тн импортын хүнсний болон хүнсний бус бараанд хяналт шалгалт хийгдээд байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.