Нийгэм

ЦАХИМ БУЮУ КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ 87.5 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

ЦАХИМ БУЮУ КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ 87.5 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Кибер гэмт хэргийн улмаас Монгол Улсад 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Олон улсын Кибер аюулгүй байдлын индексийн дагуу Монгол Улс 194 орноос 103-т жагсаж, 2020 онтой харьцуулахад 17 байраар урагшилсан боловч цахим орчинд иргэдийн мэдээллийг хулгайлах, хууль бусаар ашиглах гэмт хэрэг тасралтгүй өсчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд кибер гэмт хэргийн тоо 25,849-д хүрсэн. Төр захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд энэ төрлийн халдлагад өртөж байгаа бөгөөд энэ нь кибер аюулгүй байдлын асуудлыг сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Цахим орчны аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд бодлого, арга хэмжээ шаардлагатай байгаа юм​

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхнийг хувийн мэдээллээ цахим орчинд зөв, аюулгүй хамгаалж, баталгаатай эх сурвалжийн линк дээр дарж байх, мөн үл мэдэгдэх цахим шуудан болон сэжигтэй мессежнүүдэд болгоомжтой хандах нь чухал. Кибер халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд цахим төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангаж, хүчтэй нууц үг ашиглахыг зөвлөж байна.