Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга нийт 20 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс хэрэгжилт 83,6 хувьтай байна. Иймд дутуу хэрэгжилттэй үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллах, дараагийн хурал дээр танилцуулахыг холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр Баянголд дүүрэгт 2025 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хөрөнгө оруулалтын ажлын талаар Төлөвлөлт гүйцэтгэлийн хэлтсийн дарга Г.Энхцэнгэл мэдээлэл өглөө. Ингэхдээ “Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 65 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс 32 төсөл арга хэмжээ нь он дамжин хэрэгжиж байгаа бол 7 төсөл арга хэмжээ шинээр хэрэгжинэ. Мөн дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1 төсөл арга хэмжээ шинээр, 5 төсөл арга хэмээ он дамжин хэрэгжинэ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 36 төсөл арга хэмжээний тендерийг зарласан бол 24 төсөл арга хэмжээний ажлын даалгаврыг боловсруулж Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлсэн. Мөн 12 төсөл арга хэмжээний ажлын даалгаврыг боловсруулж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа тул ЗДТГ болон 34 хороо, дэргэдэх байгууллагууд хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргаж ажиллах, Онцгой байдлын хэлтсээс иргэд, оршин суугчдыг ахуйн гал түймэр зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээл мэдээлэл өгч өгч ажиллах шаардлагатай гэсэн. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг дүүргийн нийт Удирдах ажилтнуудад танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд,
-
Нийслэлээс эрх нь шилжиж ирсэн хоёр ажлын Худалдан авах ажиллагааг яаралтай зарлах,
-
Шалгарсан хөрөнгө оруулалтын ажлуудыг 3-р сараас эхлүүлэх,
-
Гэр хорооллын зорилтод бүлгийн өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүргэх, хяналт тавьж ажиллах,
-
Сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн ЗДТГ болон 34 хороо, мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргаж ажиллах,
-
Сар шинийн баярын өдрүүдэд хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх,
-
Шугам хоолойнуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах,
- Нийт төрийн байгууллага, 34 хороо мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.