Цаг уур, орчны шинжилгээний газар Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) OSCAR/Surface системд улсын сүлжээний 75 өртөөний мета өгөгдлийг шинээр бүртгүүлснээр, манай улсын бүх 138 өртөөний мэдээлэл олон улсын мэдээ солилцоонд нээлттэй гарч эхэллээ.Өнөөдрийн байдлаар дэлхийн тоон прогнозын тэргүүлэх төвүүдэд Монголын 138 өртөөнөөс 102 өртөөний мэдээллийг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү бодлогын алхмын хэрэгжүүлж, Монгол орны өргөн уудам нутгийг хамарсан бодит өгөгдөл дэлхийн суперкомпьютеруудын загварчлалд орсноор Төв Ази болон Евразийн бүс нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээний чанар эрс дээшилнэ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас давтамж нь нэмэгдэх болсон зуд, ган, үер зэрэг аюултай үзэгдлийг илүү эрт, нарийвчлалтай мэдэрч, иргэд, малчдад урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай хүргэх техникийн суурь бэлэн болж байна.
Ажиглалтын сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлж, олон улсын мэдээлэл солилцоог 2 дахин нэмэгдүүлсэн нь Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын өгөгдлийг чөлөөтэй солилцох бодлогыг дэмжсэн алхам төдийгүй дэлхийн уур амьсгал, цаг уур, газарзүйн ажиглалтад Монгол Улсын оролцоог бодитой ахиулсан алхам болж байгаа юм.