Нийгэм

БЯМБА НЯМ ГАРАГТ “ЭРҮҮЛ ОРЧИН - АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛНО

БЯМБА НЯМ ГАРАГТ “ЭРҮҮЛ ОРЧИН - АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛНО
Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд "Дэлхийн хортон шавж, устгалын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг зохион байгуулна.
“Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөгөөр
  • Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх,
  • Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах,
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах,
  • Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Энэхүү өдөрлөгийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм байна.