Нийгэм

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “УЛААНБААТАР НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “УЛААНБААТАР НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
 “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” нь автомат угаалга, хатаалга, гэр бүлийн душ, саун, үсчин, дэлгүүр зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилоготой юм.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 400 ам метр талбай бүхий хоёр давхар тус үйлчилгээний төв ашиглалтад орсоноор иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан, иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж байгаа юм.
  • Өдөрт 60–100 иргэнд үйлчлэх хүчин чадалтай;
  • Сард 1500 гаруй иргэн үйлчилгээ авах боломжтой;
  • Эрчим хүчний хэрэглээг 53 хувиар бууруулах шийдэлтэй;
  • Өдөрт 10 тонн бохир ус хөрсөнд шингэхээс сэргийлэх давуу талтай