Өмнөд Ливанд байрлаж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчид Ливаны Тир, Сайда, Бейрут хотуудад эмнэлгийн болон хүнсний шаардлагатай тусламж хүргэжээ. Олон улсын энхийг сахиулах хүчний мэдэгдэлд дурдьсанаар Тир хотын яаралтай тусламжийн багуудад шаардлагатай эмнэлгийн эм, хэрэгсэл хүргэж, Сайда хотодбайгаа дүрвэгсдийн гэр бүлүүдэд хүнсний тусламж тараан, харин Бейрутын эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлсээр ханган тусламж үзүүлжээ.
НҮБ-ын энхийг сахиулагчид аюултай эрсдэлтэй нөхцөл байдлыг үл харгалзан Ливаны өмнөд хэсэгт ажиллан нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлсээр байна. Тэдний үзүүлж байгаа тусламж дайн тулааны бүсээс дайжсандотоодын шилжин явагсад, дүрвэгсдэд нэн тэргүүнд хүрч байгаа юм. Ливаны иргэдэд эм тариа, ариун цэврийн ахуйн хэрэглэл, хоол хүнсний тусламж нэн тэргүүнд шаардлагатай байгаа юм.