Гадаад мэдээ

ИРАНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭРГҮҮНИЙ АМИНД ХАЛДЖЭЭ

ИРАНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭРГҮҮНИЙ АМИНД ХАЛДЖЭЭ
Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеийн араас Исламын Бүгд Найрамдах улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Али Ларижаниг амиа алдсан талаарх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа.
Ираны төр засгийн дээд албан тушаалтан болох Али Ларижани хүүгийн хамтаар мөн энэ улсын “Басиж” армийн командлагч Голамреза Солеймани нар Израилийн армийн агаарын дайралтын дүнд амиа алдсан талаар Израилийн тал анхлан мэдээлжээ. Тэгвэл энэхүү мэдээллийг Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлд албан ёсоор баталсан байна.
Израилийн армийн албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд Ираны газар нутаг руу агаарын цэгэн цохилт өгч энэ улсын дээд албан тушаалтнуудыг устгасан байна. Али Ларижани нь Ираны Үндэсний Аюулгүй байдлыг олон жил тэргүүлэн ажиллаж байсан энэ улсын улс төрийн нөлөө бүхий эрхэм юм. Түүнийг устгасан нь Ираны дэглэмд томоохон цохилт болж байгааг олон улсын ажиглагчид тэмдэглэж байна.