Арабын Нэгдсэн Эмират Ираны зүгээс агаарын халдлага дайралтад өртсөн явдлын дараагаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 5-р сарын 6 буюу өнөөдөр тусгай хаалттай хуралдаан явуулж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр тогтжээ. Энэ талаар Аль Жазира суваг дипломат эх сурвалжин дээр тулгуурлан мэдээлсэн юм.
Даваа гарагт АНЭУ-ын Батлан хамгаалах яам Ираны зүгээс улсынх нь нутаг дэвсгэр лүү чиглүүлэн харвасан гэх 12 баллистик пуужин мөн дөрвөн нисгэгчгүй онгоцыг замаас нь онож устгасан талаар мэдээлсэн.
Нисгэгчгүй онгоц Оманы булан руу гарцтай АНЭмиратын Фужейра ханлигийн зүүн бүс дэх газрын тосны үйлдвэрлэлийн бүсэд унаж, улмаар том хэмжээний гал гарсан. Хэдийгээр дээрх явдалд Эмиратын тал Иран улсыг буруутгаж байгаа ч Тегеран халдлага дайралтад ямар ч холбогдолгүй гэж мэдэгдэн, газрын тосны үйлдвэрийн бүсэд дэгдсэн түймэрт Америкийн тал хамаатай байхыг үгүйсгээгүй байна.