Нийгэм

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА
Монголд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах анхдагч хуулийн төсөл боловсруулагдаж, УИХ-ын гишүүн П.Наранбаяр D-Parliament-д байршуулжээ. Төсөл батлагдвал 16-аас доош насны хүүхдийг насны хязгаартай сошиал сүлжээнд бүртгүүлэхийг хориглож, цахим дарамт, дээрэлхэлт, бэлгийн мөлжлөг, хортой болон хуурамч мэдээллээс хамгаалах эрх зүйн орчин бүрдэх юм. Судалгаагаар 7–12 насны хүүхдийн тал хувь, 13–18 насныхны 77 хувь нь сошиал сүлжээ ашигладаг байна. Тэдний олонх нь цахим дарамт, халдлагад тодорхой хэмжээгээр өртжээ. Хуулийн төсөлд сошиал платформууд хэрэглэгчийн насыг баталгаажуулах, 16-аас доош насныханд бүртгэл үүсгэхгүй байх, мөн баталгаажуулалтын мэдээллийг хадгалахгүй, дамжуулахгүй байх үүргийг тусгасан байна. Иргэд D-Parliament платформоор дамжуулан байр сууриа илэрхийлэх, хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломж нээлттэй юм.