Нийгэм

АЛТАНБУЛАГТ ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АЛТАНБУЛАГТ ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Дэлхийн II дайны ялалтын 81 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Үйл ажиллагааны үеэр эх орныхоо тусгаар тогтнол, энх тайвны төлөө амь үрэгдсэн баатруудыг дурсаж, ОХУ-ын уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулсан байна. Монгол Улс дайны жилүүдэд ЗХУ-ыг дэмжиж, ойролцоогоор 500 мянган морь, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” онгоцны эскадриль болон их хэмжээний хүнс, хувцас, хандив илгээж ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо. Арга хэмжээнд ОХУ-ын болон Монголын аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож, түүхэн гавьяаг хүндэтгэн дурсжээ.