Нийгэм

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮГИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮГИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй хамтран “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үеэр СЗХ-ны дарга Т.Жамбаажамц санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд жендэрийн тэгш байдлыг чухалчилж, компанийн засаглал, бондын зах зээл, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг онцоллоо. Монгол Улсад жендэрийн чиглэлтэй бонд гаргаж, 300 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг санхүүжүүлсэн байна. Тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохиогдож байгаа уг сургалтад 40 гаруй орны 70 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь Монголын санхүүгийн салбарын хяналт, зохицуулалтын чадавхыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эмэгтэйчүүдэд ээлтэй, хүртээмжтэй санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэж байна.