Урлаг спорт

“ЦИРКИЙН ДОЛОО ХОНОГ” ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОГЛОНО

“ЦИРКИЙН ДОЛОО ХОНОГ” ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОГЛОНО
“Циркийн 7 хоног” арга хэмжээ энэ сарын 22-ноос Сүхбаатарын талбайд хоёр дахь жилдээ зохион байгуулагдана. Циркийн урлагийг олон нийтэд сурталчлах, хүүхэд, гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг арга хэмжээ нь долоо хоногийн турш үргэлжилнэ. Тоглолтод Монголын циркийн хамтлаг, продакшнууд оролцож, агаарын акробат, тэнцвэрийн үзүүлбэр, алиалагчийн номер зэрэг олон төрлийн сонирхолтой үзүүлбэрийг үзэгчдэд хүргэх юм. “Циркийн долоо хоног” арга хэмжээ өдөр бүр гурван удаагийн тоглолтыг иргэдэд үнэ төлбөргүй толилуулна.