Нийгэм

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭМЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭНЭЭР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРТ БОДИТ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭМЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭНЭЭР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРТ БОДИТ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА
 “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” уулзалт боллоо. Энэхүү уулзалтад Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй хэд хэдэн бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарынх бус, боловсрол, нийгмийн хамгааллын бодлоготой салшгүй холбоотой. Иймд урьдчилан сэргийлэлт, оношилгоо, сэргээн засах үйлчилгээ нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нягт уялдах шаардлагатай.
Ургийн, нярайн, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлын болон 6 настны урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн 4 төрлийн эрт илрүүлгийг үе шаттай хэрэгжүүлж байна.
26 төрлийн эмгэгийг эрт илрүүлж, хөгжлийн хоцрогдол, хүндрэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.
Санхүүжилтийг нэмэгдүүлж, гэрийн сэргээн засах үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдэд ойр, хүртээмжтэй тусламжийг хүргэж байна.
Тархи, нугасны нарийн төвөгтэй мэс засал, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүлж байна.
Сэргээн засах тусламжийг өргөжүүлэх, эмийн хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгоход салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллана.
Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогыг уялдуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарт бодит өөрчлөлт гарна" гэлээ.