Нийгэм

ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
“Хүүхдийн спорт цогцолбор” төслийн нээлт Монгол Хүүхдийн ордонд боллоо. Тус цогцолборын барилгыг нэг жилийн дотор барьж, 2027 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ барилгыг Монголын Хүүдийн ордны гурван давхар барилгын дэргэд зургаан давхар спорт цогцолбор барих юм. Спорт цогцолборыг барих нийт төсөв 23.5 тэрбум төгрөг аж. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор спортын 13 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж, жил бүр 7000 орчим хүүхэд сургалт, дасгалжуулалтад хамрагдах боломж бүрдэх аж. Мөн 40 мянга орчим хүүхэд, өсвөр үеийнхэнд спорт, чөлөөт цагийн олон талт үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Монголын хүүхдийн ордны барилга 1958 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 24 төрлийн дугуйланд жил бүр 4000 орчим сурагч хамрагдаж, 60 мянга орчим хүүхдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлдэг байна.