УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 15-16-ны хооронд Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Д.Энхтүвшин нарын удирдсан уг сонсголын үеэр НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-д давхар алба хашдаг, удирдах ажил хийдэг тухай мэдээ мэдээлэл олон нийтийг гайхшруулав. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж, тодорхой тайлбар мэдээлэл бэлтгэж байсан ч сонсголыг дагасан дуулиан шуугиан, мэдээ мэдээлэл илүү тод сонсогдох нь их болсон үед дахин олны анхааралд орсон нь энэ.
Тиймээс ч сонсголд оролцсон УИХ-ын гишүүн тус бүр эл сэдвийг шүүрж, Нийслэлийн Засга дарга асан Х.Нямбаатарын үйл ажиллагааны тухай мэдээлэл, санхүүгийн тайланг тодруулахаас илүү НИТХ-ын төлөөлөгч нэг бүрийг онцлон байцаасан нь сонирхолтой дүр зураг. Угтаа, УИХ-ын буюу Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын баталсан Нийтийн албаны болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар төрийн тодорхой тооны албан тушаалтныг давхар ажил алба эрхэлж болохгүй хэмээн заасан. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдарч, хүүхэд хамаардаг. Тэд дор бүрнээ төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллаж болохгүй.
Харин НИТХ-ын хурлын төлөөлөгчдийн тухайд давхар алба хашихыг хориглосон албан тушаалын жагсаалтад ордоггүй бөгөөд харин ч бүр нийслэлийн өмчийг удирд, хяна гэсэн давхар үүрэг хүлээдэг. Үндсэн хууль, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “Нийслэл өмчтэй байна. Нийслэлийн өмчийг НИТХ өмчилж. НИТХ мөн удирдлага болон хяналтаар хангана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр өдрийн турш УИХ-ын гишүүд хууль ёсны гэхээс илүү хууль бус шаардлага тавих нь олонтаа байсан бөгөөд ерөнхий утгаар нь тодорхой дүгнэвэл УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэд халдав. Магадгүй энэ нь хууль уншаагүйдээ гэхээс илүү хуулиас давсан улстөржилтийг өдөөх сонирхол тэднийх байснаас үүдэлтэй байж мэдэх л юм.