Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх 6 сарын 09-нд болно. Харин өнөөдрөөс /2021.05.24/ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшиж байгаа юм.
Тэгвэл тэд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг албан ёсоор гардан авч, сурталчилгаагаа эхлүүлнэ.
Монгол Улсын хуульд зааснаар найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ.