Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2002 оноос жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэж байна.
Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Хүүхдүүдэд тэгш боломж. Насанд хүрэгчдэд зохистой хөдөлмөр” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж, “Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье!” улаан картыг өргөж байна.
Манай улс 2005 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд өнгөрсөн жил “Ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриан дор бодлогын зөвлөгөөн хийж, хүүхдийн хөдөлмөр дэх хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч ажилласан юм.
Хүүхдийн бие бялдар, физиологийн чадавхаас давсан ачаалал шаардсан, эсвэл амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, цаашлаад оюун ухаан, сэтгэлзүй, хүмүүжил, хөгжлийн хэвийн үйл явцад сөргөөр нөлөөлөх ажлын байруудад хүүхэд ажиллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон.Хүүхдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалах нь хэн бүхний үүрэг юм.
Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье
Хүүхдийн сурч, боловсрох, хөгжих, тоглох эрхийг хангая
Хүүхэд бол эрхэм хэрэглэгч
Хүүхдийг эрсдэл аюулаас хамгаалъя
Хүүхдийн хөдөлмөрийг устгахад хүн бүрийн оролцоо чухал!