Нийгэм

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЖАРГАЛСАЙХАН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ. ________________________________________

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЖАРГАЛСАЙХАН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР  МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ. ________________________________________
“2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэлд жагсаалд оролцож байгаа албан хаагчдад 30 сая төгрөгийн тэтгэмжийг урамшуулал хэлбэрээр олгосон гэх асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор албан хаагчдад ямар нэг байдлаар 30 сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал олгосон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Харин Баянзүрх дүүрэгт 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа, нийгмийн баталгааны асуудал хэрэгжиж байгаа нь үнэн. Энэ бодлогыг тодорхой төрийн албан хаагчдад олгож байгаа. Гэхдээ хороодын Засаг дарга нарт огт олгоогүй гэдгийг дахин онцлон хэлье.
Бид төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах үүргийн хүрээнд ажилладаг. Үүний дагуу байрны урьдчилгаа олгох, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих зорилгоор 30 сая төгрөгийн урамшууллын бодлогыг хэрэгжүүлж байгаа” гэв.