Нийгэм

Хадгалах хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн бэлэгний багцад оруулсан байжээ

Хадгалах хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн бэлэгний багцад оруулсан байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд хамрагдлаа.

Бэлэгний орцод орсон бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргээс харахад гарал үүсэл тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илрээгүй боловч хадгалах хугацаа нь ойртсон бүтээгдэхүүнийг багцад нэлээдгүй оруулсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: НМХГ